Системд холбогдох

OAuth системд холбогдоход тавигдах шаардлага

  • developer.sso.gov.mn цахим хуудсанд нийтлэгдсэн OAuth 2.0 нийтлэлийг сайтар уншиж танилцсан байна.

  • OAuth 2.0 протоколын талаар ойлголттой болсон байх.

  • ХУР Төрийн мэдээлэл солилцооны системд холбогдсон байх.

  • PGP нийтийн түлхүүрийг PGP түлхүүрийн сан цахим хуудсанд оруулсан байх.

  • Холбогдож буй систем олон улсад итгэмжлэгдсэн SSL тоон гэрчилгээтэй байх.

  • Хөгжүүлэлт хийж буй байгууллага нь ядаж нэг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “Гэрчилгээжүүлэх Байгууллага”-аас олгогдсон тоон гэрчилгээг агуулсан И-Токен төхөөрөмжтэй байх.

  • Дэлгэрэнгүй… -> 2-д заагдсан мэдээллийг заавал тусгасан байх.

Системд байгууллагаа холбох дараалал

  1. ХУР Төрийн мэдээлэл солилцооны системд холбогдсон байна. Холбогдох зааврыг ХУР Төрийн мэдээлэл солилцооны системийн гарын авлагаас авна уу.

  2. OAuth системд холбогдох хүсэлтийг албан бичгээр мэдэгдэнэ. Албан бичигт дараах мэдээллийг багтаасан байна. Жич: (ХУР төрийн мэдээлэл солилцооны системд шинээр холбогдож буй байгууллага OAuth системд холбогдох хүсэлтийг нэг албан бичгээр мэдэгдэж болно.)

    • Байгууллагын нэр.

    • Байгууллагын регистрийн дугаар.

    • OAuth системд холбогдох системийн домайн нэр.

    • OAuth системд холбогдох системийн тайлбар, үйл ажиллагааны чиглэл.

    • Хөгжүүлэлтийг хариуцан ажиллах мэргэжилтний цахим шуудангийн хаяг.

  3. Албан бичиг Үндэсний Дата Төв УТҮГ-т хаяглагдан ирснээр, таны хүсэлтийг хариуцан ажиллах мэргэжилтэн албан бичигт тусгагдсан цахим шуудангийн хаягаар холбогдож доорх мэдээллийг PGP түлхүүрээр шифрлэж илгээнэ.

    Жич : Албан бичигт тусгагдсан цахим шуудангийн хаягтай мэргэжилтэн өөрийн pgp нийтийн түлхүүрийг pgp.datacenter.gov.mn цахим хуудсанд оруулсан байна.

    • Client ID - Нийтэд ил байж болно. Таны системийг таних ID дугаар.

    • Client Secret Key - Нийтэд ил байж болохгүй, аюулгүй байдлыг хангаж буй цор ганц нууц түлхүүр.

    • Redirect URI - OAuth серверт ирсэн хүсэлтийн хариуг тус Redirect URI хаяг руу буцаана. OAuth системд холбогдохыг хүссэн байгууллага нь тус хаягийг хүсэлт гарган солиулах боломжтой. Дэлгэрэнгүй…

  4. OAuth системд холбогдох системүүд нь олон улсад итгэмжлэгдсэн SSL тоон гэрчилгээтэй, SSL/TLS нууцлалын протокол ашигласан байх шаардлагатай.

  5. Хөгжүүлэлтийг хийж сервис дуудах.