SAML 2.0

“Үндэсний Дата Төв”” УТҮГ-ийн SAML 2.0 протоколын дагуу хийгдсэн танилт нэвтрэлтийн систем нь тоон гарын үсэг эсвэл нэг удаагийн “sms otp” кодын тусламжтай өөрийгөө баталгаажуулж, үйлчилгээг олгогч системүүд руу нэг л нэвтрэлтээр хандах боломжийг олгодог систем юм. Үйлчилгээг олгогч системүүд SAML 2.0 танилт нэвтрэлтийн системд нэгдсэнээр иргэн өөрийн ханддаг системүүдэд хандах бүрт нэвтрэлт хийдэг, олон нууц үг цээжлэх шаардлагатай болдог сул талуудыг шийдэх юм.