Түгээмэл асуулт, хариулт

Асуулт 1:

Танилт нэвтрэлтийн нэгдсэн системд шинээр холбогдох хүсэлт хэрхэн гаргах вэ?

Хариулт 1:

Шинээр үйлчилгээ авах хүсэлтээ "Цахим хөгжил харилцаа холбооны яам"-нд албан бичгээр ирүүлэх ба үйлчилгээг ашиглах зориулалт, хариуцах мэргэжилтний мэдээллийг тусгасан байна. Үйлчилгээний гэрээ байгуулагдсан бол холболтыг “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар хийнэ.

Асуулт 2:

Үйлчилгээний сервис нэмэх, хасах асуудлаар хаана хандах вэ?

Хариулт 2:

Сервис нэмэх, хасах тохиолдолд нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай тул "Цахим хөгжил харилцаа холбооны яам"-нд албан бичгээр хүсэлтээ илгээнэ. "Цахим хөгжил харилцаа холбооны яам"-ны зөвшөөрлийг үндэслэн Үндэсний Дата Төв хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлнэ.

Асуулт 3:

Төлбөр тооцооны асуудлаар хаана хандах вэ?

Хариулт 3:

Үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийн талаар "billing.datacenter.gov.mn" хэрэглэгчийн цахим хуудсанд өөрийн хандах эрхээр нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Асуулт 4:

Системд холбогдох, сервис дуудах хувилбар, веб сервисийн жагсаалтын талаар хаанаас авах вэ?