OAuth 2.0

“Үндэсний Дата Төв”” УТҮГ-ийн OAuth систем нь иргэний өөрийнх нь зөвшөөрлийн дагуу ХУР төрийн мэдээлэл солилцооны системд бүртгэлтэй вебсервис дуудаж үр дүнг үйлчилгээг олгогч системд дамжуулдаг систем юм. Үйлчилгээг олгогч байгууллага, OAuth системээс сервис дуудах бүрт иргэн заавал тоон гарын үсэг эсвэл нэг удаагийн sms нууц кодоор өөрийгөө баталгаажуулж нэвтэрсэн байна. Уг баталгаажуулалт амжилттай болж иргэн өөрөө мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд л иргэний мэдээллийг гуравдагч системд өгөх юм.